Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

ЛАНД КРУЙЗЕР GR-S ЗАГВАР АЛБАН ЁСООР МОНГОЛД

Үндсэн өөрчлөлтүүд:

  • 18 инчийн Хар саарал матт обудтай болж бартаат замын жолоодлогын тав тухыг нэмэгдүүлсэн
  • Автомашины урд нүүр буюу радиатор гриллийн загвар нь аэродинамикийг сайжруулж, агаарын урсгалыг чөлөөтэй нэвтрүүлснээр хөдөлгүүрийн хэт халалтыг маш үр дүнтэйгээр хөргөхүйц загвартай болсон
  • Оффрөүд өнгө аяс, спорт загварыг мэдрүүлэхүйц загвар илэрхийлэхээр урд хойд хэсэгт GR эмблем, урд суудлуудын толгой амраагч болон жолооны хүрд, асаах/унтраах товч дээр GR лого, арын хэсэгт матт хар өнгийн Land Cruiser бичигтэй болсон
  • Хажуугийн толь, хаалганы бариулууд, хажуугийн гишгүүрүүд хар өнгөтэй болсон
  • Тээшний хаалганы доод хэсэгт хамгаалалтын туузтай болж чулуу үсрэх, ачаа ачих зэрэг үед зурагдахаас хамгаалсан
  • Урд болон хойд дифференциалыг тус тусад нь цоожилдог болсноор бартаат замд явах чадварыг нэмэгдүүлсэн
  • Мөн GR-Sport загварын хамгийн чухал онцлог, давуу тал бол дэлхийд анх удаа танилцуулагдаж буй E-KDSS систем. Автомашины урд болон хойд тэнхлэгийг автоматаар суллах буюу цоожилж, бартаат замын жолоодлогын үед автомашины савлах хөдөлгөөнийг үлэмж багасгаж, хурдтай огцом эргэлт хийх үед төвөөс зугтах хүчийг бууруулж автомашины тэнцвэрийг хадгалах зэргээр их биеийн хөдөлгөөнийг хянадаг ухаалаг систем юм.