Toyota-Q гэж юу вэ?

Албан ёсны дилерээс худалдан авсан дугаартай автомашины ашиглалтын нөхцөл байдлыг сайжруулан дахин борлуулах үйлчилгээ юм.

Toyota-Q гэдэг нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй албан ёсны дилерүүдээс борлуулагдсан 7 хүртэлх жилийн насжилттай автомашинуудад цэгэн оношилгоо хийсний үндсэн дээр баталгаат засвар үйлчилгээ, бүрэн угаалга цэвэрлэгээнд хамруулж ашиглалтын доголдолгүй, чанартай автомашин болгон дахин худалдан борлуулах үйлчилгээ юм.

Тоёота Мотор Корпорац нь үйлчлүүлэгч бүрд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг хамгийн өндөрт байлгахыг зорьдог бөгөөд Toyota-Q үйлчилгээ нь насан туршийн харилцааг бий болгож чадах чухал үйлчилгээнүүдийн нэг юм.

Та албан ёсны дилерт оношлогоонд хамруулж баталгаат засвар үйлчилгээ хийлгэн, стандартын дагуу бүрэн цэвэрлэсэн автомашиныг Toyota-Q үйлчилгээгээр дамжуулан:

  • Зуучлуулан борлуулах
  • Худалдан авах
  • Шинэ автомашины урьдчилгаанд тооцуулах (Trade-in) боломжтой.

Үйлчилгээний давуу талууд:

  1. Мэргэжлийн механик, инженерүүд хүчин чадлыг оношилж баталгаажуулсан.
  2. Бусад хуучин автомашинтай харьцуулахад гадна арьс маш цэвэрхэн, дотор салон үнэргүй, ариутгал хийгдсэн.
  3. Мэдээллийн ил тод байдал: Хугацаат сервис үйлчилгээнд тогтмол орсон түүхтэй.

Баталгаат хугацаа

Үйлдвэрийн баталгаат хугацаа дуусаагүй тохиолдолд:

  • Автомашины хэвийн ашиглалтын явцад үүссэн “Баталгаат засвар үйлчилгээнд хамаарахгүй зүйлс” хэсэгт зааснаас бусад аливаа гэмтэл, доголдол бүхий сэлбэгийг Тоёота Мотор Корпорацын зүгээс 3 жил эсвэл 100,000 км-н аль түрүүлж дуусах нөхцөлийн хүрээнд үнэгүй засварлах, эсвэл солих үүргийг хүлээнэ.

Баталгаат засвар үйлчилгээнд хамаарахгүй зүйлс:

  • Үйлдвэрлэлийн дараах засвар болон тоноглол (даац өөрчлөх, уралдааны зориулалттай болгох)-г буруу нэмж суурилуулсан янзалсан, өөрчилсөн эд ангиуд хамаарахгүй
  • Гадна арьс дээрх чулуу болон нарийн ширхгүүдээс үүссэн гэмтлүүд орохгүй
  • Гадна арьс дээрх чулуу болон нарийн ширхгүүдээс үүссэн гэмтлүүд орохгүй
  • Механик гэмтлүүд, мөргөлдсөн, усанд оруулсан, хөлдөөсөн зэргээс үүдэх гэмтлүүд
  • Хуваарьт засвар үйлчилгээг хугацаанд нь хийлгээгүй эсвэл буруу чанаргүй тос тосол хийх зэргээс үүдсэн хүчин зүйлс
  • Зохисгүй аргаар хийсэн болон зориулалтын бус чанаргүй шингэн Тоёота автомашинд хийснээс үүдэх эвдрэл гэмтлүүд нь баталгаат засвар үйлчилгээнд хамрагдахгүй
Цэгэн оношилгоо

Тоёота Мотор Корпорацын албан ёсны дилерүүдийн бэлтгэгдсэн мэргэжлийн механик, инженерүүд сигнал, их гэрэл, дугуйны хээнээс эхлэн явах эд анги, хөдөлгүүр, хурдны хайрцаг хүртэл бүх эд ангийг оношилж, чанарыг баталгаажуулна.

Автомашины үзлэгийн мэдээлэл

Үйлчилгээнд хамрагдсан автомашинуудын хугацаат сервис үйлчилгээний түүхийг дагалдуулж өгнө.


Нэмэлт мэдээлэл авах

Тоёота Таван Богд
Тоёота чанарын гэрчилгээтэй автомашин хариуцсан менежер:
Утас: 9907-7231
Тоёота Мөнххада​
Тоёота чанарын гэрчилгээтэй автомашин хариуцсан менежер:
Утас: 9590-0022
Тоёота Топ Моторс
Тоёота чанарын гэрчилгээтэй автомашин хариуцсан менежер:
Утас: 8810-8088