Тоёота Сэйлс Монголиа ХХК
Энэхүү нөхцлийг анхааралтай уншина уу. Энэхүү нөхцлийг та зөвшөөрснөөр цахим хуудасны ашиглалттай холбоотой бүхий л маргааныг шүүхийн журмаар бус арбитрын журмаар эргэж буцалтгүйгээр шийдвэрлэх тухай гэрээний нөхцлийг та зөвшөөрч байгаа болно. Мөн энэхүү арбитрын нөхцлийг зөвшөөрснөөр та цахим хуудасны ашиглалттай холбогдуулан бусадтай хамтран хэрэг үүсгэх эрхээсээ татгалзаж байгаа бөгөөд зөвхөн ганцаарчилсан арбитрын хэрэг үүсгэх боломжтой болно. Хэрэв та энэхүү нөхцлийг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол энэхүү цахим хуудас руу нэвтрэхгүй, мөн ашиглахаас түдгэлзэн үү.
Энэхүү нөхцлүүд нь зөвхөн эдгээр цахим хуудаснуудад хамааралтай бөгөөд тоёота, тоёотагийн дилерүүд, дилерүүдийн холбоо болон дистрибьютерүүдийн ханган нийлүүлж буй цахим хуудсууд нь энэхүү нөхцлөөс тусдаа, өөрийн гэсэн хэрэглээний нөхцөлтэй болохыг анхаарна уу.
ЦАХИМ ХУУДАСНЫ ТАЛААРХ ТАЙЛБАР
Энэхүү Цахим хуудас нь Тоёота болон түүний бүтээгдэхүүн, үйлчилгээ, зар сурталчилгаа, Тоёотагийн барааны тэмдэг (тодорхойлолтыг доороос харна уу), зураг, мэдээлэл, дижитал зурагнууд, өгүүлэл, санал асуулга, аппликэйшнүүд, тэмцээн, уралдаан болон бусад контентүүдтэй (нийтэд нь “Контент” гэх) холбоотой мэдээллүүдийг агуулсан бөгөөд тэдгээр нь холбогдох оюуны өмч, зохиогчийн эрхийн тухай хуулиудаар хамгаалагдсан болно. Контент нь бичгийн, өгөгдлийн, дууны, графикийн, дүрсийн, зургийн, бичлэгийн, программ хангамжийн зэрэг өөр бусад хэлбэртэй байж болно.
Энэхүү Цахим хуудсанд тавигдсан Тоёотагийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зөвхөн Монгол Улсад зориулагдсан нөхцөл, техник, тоног төхөөрөмжийг агуулсан агуулсан бөгөөд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт л үйлчилнэ. Цахим хуудсан тавигдсан зар сурталчилгааны болон урамшуулалт хөтөлбөрүүд нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хамааралтай бөгөөд тухайн хөтөлбөрт тусгагдсан нөхцөл, заалтын хүрээнд хязгаарлагдана.
ЦАХИМ ХУУДАСНЫ ӨМЧЛӨЛ БОЛОН АШИГЛАЛТ
Тоёота болон түүний харилцан хамааралтай этгээдүүд нь энэхүү цахим хуудсыг өмчлөх бүрэн эрхтэй бөгөөд Цахим хуудас дахь лого, барааны нэр, үйлчилгээний нэр болон бүх барааны тэмдэгүүд зэрэг Цахим хуудас дээр байршсан бүхий л Контентуудыг эзэмших ашиглах бүрэн эрхтэй болно (Нийтэд нь “Барааны тэмдгүүд” гэх).
Тоёота нь танд Цахим хуудсыг ашиглахад хориглох зүйлс зэрэг энэхүү цахим хуудасны хэрэглэх нөхцлүүдийг мөрдөж, энэхүү Цахим хуудсанд арилжааны бус хувийн зорилгоор нэвтэрч, ашиглах хязгаарлагдмал, онцгой бус, цаашид шилжүүлэх боломжгүй, өөрчлөх боломжтой эрхийг олгож байна (Доор тодорхойлсны дагуу Контентийн болон Мобайл үйлчилгээнүүдийг багтаан). Тоёота өөрийн хүсэл зоригийн дагуу танд олгогдсон дээрх эрхийг хэдийд ч ямар ч шалтгаанаар цуцлах, зогсоох, түдгэлзүүлэх эрхтэй.
Тоёота нь танд урьдчилсан сануулга өгч эсхүл өгөхгүйгээр Цахим хуудасны үйл ажиллагаа, түүний нэг хэсгийг тухай бүр өөрчлөх, засварлах, хаах, түр зогсоох эрхтэй. Та энэхүү нөхцлийг зөвшөөрснөөр Тоёота нь дээрх Цахим хуудансы засвар, өөрчлөлт, түдгэлзүүлэлт, цуцлалт, зогсолттой холбоотойгоор танд болон гуравдагч этгээдийн өмнө ямарваа нэг хариуцлага хүлээхгүй гэдгийг мэдэж ойлгосон болно.
ЦАХИМ ХУУДАС РУУ НЭВТРЭХ, АШИГЛАХАД ХОРИГЛОХ ЗҮЙЛС
Та энэхүү нөхцлийн дагуу Цахим хуудсанд нэвтрэх, ашиглах эрхийг авснаар дараах дүрмийг заавал баримтлахыг зөвшөөрсөн болно:
Та Тоёота болон түүний харилцан хамааралтай этгээдүүдийн барааны тэмдэг, Цахим хуудсанд байршсан Контент болон бусад материалуудыг (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) бидний болон аливаа гуравдагч этгээдийн зөвшөөрлийг авснаас үл хамааран ямар ч зорилгоор ашиглаж дам бүтээгдэхүүн хийх, дахин ашиглах, ашиглах, зарах, үзүүлэх, шилжүүлэх, хэвлэх, өөрчлөх, бусдад түгээх, татах, хуулбарлаж (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) болохгүй;
Та Цахим хуудасны үйл ажиллагааг гэмтээх, доголдуулж болзошгүй аливаа хэлбэрээр Цахим хуудсанд нэвтэрч эсхүл ашиглаж болохгүй. Мөн Цахим хуудас болон түүнд байршсан Контент, бусад материалууд, Цахим хуудасны сүлжээг бусдын энэхүү Цахим хуудсыг ашиглах тав тух, сэтгэл ханамжид саад болох сэдэлтэйгээр эсхүл саад болох байдлаар ашиглаж эсхүл нэвтэрч болохгүй;
Та аливаа бусад хүн, хуулийн этгээдийн хувийн нууц болон нийтлэлийн эрх болон бусад эрхийг (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) зөрчих, бусдыг дарамтлах, хүчирхийлэх, гутаан доромжлох, заналхийлж эсхүл тэгж болзошгүй байдлаар энэхүү Цахим хуудсанд нэвтрэх эсхүл Цахим хуудсыг ашиглаж болохгүй;
Та бусдын хувийн мэдээллийг цуглуулах, хадгалах зорилгоор хуурамч мэдээ, захидал бусад руу явуулж болохгүй;
Та Цахим хуудасны байрлаж буй сервер, сүлжээ, мэдээлэл, өгөгдөл зэргийг авахаар оролдох, тийн авах, Цахим хуудсыг аливаа байдлаар засаж өөрчилж болохгүй;
Та Цахим хуудсанд эсхүл Цахим хуудсаар дамжуулж ямарваа нэг видео болон аудио контент, зураг, текст, сурталчилгааны мэссэж нэвтрүүлэх эсхүл цацаж болохгүй;
Та доор тусгагдсан Гадны Сайтуудын Зөвлөмжид нийцүүлэн Тоётагийн бүтээгдэхүүнийг нэрээр нь эсхүл Цахим хуудас дахь линкээр нь таньж байгаагаас бусдаар бидний урьдчилсан зөвшөөрлийг авалгүйгээр Цахим хуудас дахь ямар ч зүйлийг дахин боловсруулахаар аливаа линктэй холбож болохгүй.
Мөн та Цахим хуудасны ашиглалт, нэвтрэлттэй холбоотойгоор холбогдох хууль, дүрэм, журам, эрх зүйн хэм хэмжээний шаардлагуудыг бүрэн мөрдөх ёстой;
Хэрэв та хууль бус, хууран мэхэлсэн болон хүчирхийллийн шинжтэй үйл ажиллагаа эсхүл энэхүү Нөхцлийг зөрчсөн үйл ажиллагаа, мөн таны хаягаар зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдлийг илрүүлсэн тохиолдолд нэн даруй бидэнд мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв та бидэнд тийн мэдэгдсэн эсхүл бид тэдгээр үйл ажиллагааг анзаарч мэдсэн тохиолдолд та тэрхүү ажиллагааг мөрдөхөд бидэнтэй хамтран ажиллаж, бидний зааварласан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авахаар хүлээн зөвшөөрсөн болно.
ЦАХИМ ХУУДСААР ДАМЖИН ГАР УТАСНЫ ҮЙЛЧИЛГЭЭ/АППЛИКЭЙШН АШИГЛАХ
Хэрэв Цахим хуудсанд байрших аливаа хэлбэрийн зөвшөөрөгдсөн нөхцөл, үйлчилгээний дагуу та гар утсаар дамжуулан (a) Цахим хуудсанд ямар нэг контент байршуулах эсвэл Цахим хуудаснаас контент татаж авах, (b) Цахим хуудаснаас ирүүлсэн аливаа цахим захидлыг хүлээн авах, хариу илгээх эсвэл текст мэссэж ашиглан Цахим хуудсанд хандах, нийтлэл оруулах, (c) гар утаснаасаа Цахим хуудасны аль нэгийг татах мөн/эсвэл (d) өөрийн гар утсанд татаж суулгасан аливаа гар утасны аппликэйшн (нийтэд нь “Гар утасны үйлчилгээ” гэх), оролцогч мэдээлэл дамжуулагч этгээдтэй гар утасны холбоог ашиглах зохих үйлчилгээний харилцаанд орсон (эсвэл зохих зөвшөөрлийг авсан байх) эсвэл Тоёотагийн зүгээс Гар утасны үйлчилгээнд зориулан гаргасан сүлжээг ашиглаж болно. Гар утаснаас Цахим хуудсыг ашиглахтай холбоотой бүхий л зардлууд, үүнд өөрийн гар утаснаас тэкст мэссэж Цахим хуудаст илгээх, мэссэж хүлээн авах болон бусад дата ашиглах зэрэг бүхий л үйлчилгээний зардлуудыг та өөрөө хариуцах болно.
Зарим төрлийн Гар утасны үйлчилгээг ашиглах нь Тоёотагийн нөхцөл шаардлагын дагуу нэмэлт төлбөр шаардах бөгөөд холбогдох Гар утасны үйлчилгээнд хамаарах тухайн нөхцөл шаардлагыг тусгайлсан нөхцлийн дагуу таньд хүргэх болно. Түүнчлэн, та өөрийн утасгүй интернэтийн үйлчилгээний нөхцлийг шалгана уу. Учир нь дамжуулагчийн минут тутмын, тэкст мэссэжийн, дата болон бусад төлбөр гаргах магадлалтай. Гар утасны үйлчилгээг ашиглах нь Тоёотагийн болон сүлжээний бусад нөхцөлтэй холбоотой.
ЦАХИМ ХУУДАСНААС МЭДЭЭЛЭЛ ТАТАХ
Цахим хуудаснаас татах аливаа мэдээлэл (“Татах мэдээлэл”) нь Тоёота эсвэл түүний харилцан хамааралтай этгээд, лиценз эзэмшигчийн зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан мэдээлэл байна. Ийнхүү Тоёотагийн зүгээс Татах мэдээллийн объект кодыг өөрийн төхөөрөмж дээр зөвхөн хувийн зорилгоор татах, хэрэглэх, ашиглах хязгаарлагдмал, онцгой бус, цаашид дамжуулах боломжгүй, өөрчлөгдөх боломжтой эрх, зөвшөөрлийг олгож байгаа бөгөөд та ийнхүү ашиглахыг зөвшөөрдөг.