Худалдан авах зөвлөгөө

Тоёота Сэйлс Монголиа ХХК

1. Зөв сонголт хийх

Автомашин болгон өөр өөрсдийн онцлогтой, давтагдашгүй давуу талуудтай байдаг. Модель адилхан ч дотроо өөр өөр хөдөлгүүрийн багтаамжтай, зэрэглэлтэй сонголтууд байдаг тул үйлчлүүлэгч та зөвхөн өөртөө таарсаныг нь сонгож авах нь сэтгэл ханамжийн баталгаа бэлэглэнэ.

2. Цагаа хэмнэ

Онлайнаар автомашин хайж судлах нь таны алтан цаг завыг хэмнэхээс гадна яг хүссэн машинаа олоход тань туслах болно.

3. Ашигтай хөрөнгө оруулалт хийх

Хэрэв автомашин таны амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг мөн бол та хамгийн найдвартай, эрсдэлгүй машиныг сонгохыг зөвлөж байна. Хямд, чанаргүй сэлбэгтэй автомашин нь ашигтай хөрөнгө оруулалт юм шиг санагдах боловч тодорхой хугацааны дараа худалдаж авсандаа харамсах тохиолдол их байдаг. Урт хугацааны турш сэтгэл ханамжийн баталгааг хүсэж байгаа бол үр өгөөж нь өндөр хөрөнгө оруулалт хийгээрэй.

4. Гэр бүлийн гишүүдийн санал чухал

Хэрэв та гэр бүлийн хэрэгцээндээ зориулж автомашин худалдаж авахаар төлөвлөж байгаа бол гэр бүлийн гишүүдтэйгээ сайн зөвлөлдөж авах нь чухал.