Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс авсан мэдээллээс үзэхэд 2022 онд 1224 хүүхэд суудлын машинд зорчих үедээ, 1566 хүүхэд явган зорчиж байх үедээ, 222 хүүхэд мотоциклтой зорчих үедээ зам тээврийн осолд орж гэмтжээ.
Хүүхдүүд ихэвчлэн сургууль, цэцэрлэгийн орчинд, асран хамгаалагчгүйгээр зам хөндлөн гарах, машины урдуур гүйх зэрэг үедээ энэ төрлийн өсөлд ордог байна. Энэ нь сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн тухай ойлголт, мэдээлэл хангалтгүй байгаагийн илрэл юм.
“Тоёота” брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Toyota Safetybook” төсөл нь бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийг хялбар, сонирхолтой байдлаар ойлгуулан таниулж, улмаар зам тээврийн осолд өртөх эрсдэлийг бууруулах зорилготой.
2021 оноос эхлэн комик номны хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч “Тото Лулу хоёрын адал явдал” зурагт номыг бүтээн замын хөдөлгөөний эрсдэл бүхий сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад тараан, замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг тайлбарлан таниулж ирсэн байна.
Уг төсөл энэ жил амжилттай үргэлжилж “Тото Лулу хоёрын адал явдал” зурагт номын 2 дугаар цувралыг гаргасан бөгөөд уламжлал ёсоор нийт 15 сургуулийн бага ангийн хүүхдүүдэд уг комик номоо үнэ төлбөргүй тараажээ. Мөн төслийн хүрээнд “Тото Лулу хоёрын адал явдал” фэйсбүүк хуудсанд номын анги бүрийг нийтлэн хүргэхээс гадна Youtube-ийн “Тото Лулу хоёры адал явдал” сувгаас номын богино хэмжээний анимейшнийг хүлээн авч үзэх боломжтой.
Комик номыг видео хэлбэрээр үзэх бол: Тото Лулу хоёрын адал явдал - YouTube
Пост хэлбэрээр үзэх бол: Тото Лулу хоёрын адал явдал | Ulaanbaatar | Facebook