Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

ТОЁОТА БРЭНДИЙН АЛБАН ЁСНЫ ДИЛЕРҮҮДИЙН МЭРГЭШСЭН МЕХАНИКЧИД УР ЧАДВАРААРАА УРАЛДЛАА

Энэхүү тэмцээнийг 1950 онд Япон улсад анх зохион байгуулж, залуу механикчдын ур чадварыг сорьж эхэлсэн түүхтэй. Харин манай улсад 2022 онд Тоёота Сэйлс Монголиа ХХК анх удаа зохион байгуулж, 2023 оны 3 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотноо анхдугаар нэгдсэн тэмцээнийг зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд Тоёота Мотор Корпорац, Тоёота Солонгосын зочид хүрэлцэн ирж үзсэн нь онцлог байлаа.

Мэргэшсэн механикчдын ур чадварын тэмцээн-2023-т “Таван Богд” ХХК-ийн 1-р баг механикч А.Батхуяг, Г. Мөнхтөгөлдөр нар түрүүлж, шилжин явах цом, Япон улс дахь Тоёота Мотор корпорацын үйлдвэртэй танилцах эрхийн бичгээр шагнууллаа. 2-р байранд “Топ Моторс” ХХК-ийн 1-р баг С.Ууганбаяр, Н.Номин-Эрдэнэ, 3-р байранд “Мөнххада” ХХК-ийн 2-р баг Г.Жигжидсүрэн, Л.Отгонбаяр нар шалгарч үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Тоёота Сэйлс Монголиа ХХК нь Тоёота Мотор Корпорацын албан ёсны дистрьбютор бөгөөд 2017 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдсан. Тоёота Таван Богд, Тоёота Мөнххада, Тоёота Топ Моторс нь Монгол улс дахь албан ёсны дилер компаниуд юм.