Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
ӨӨРЧЛӨЛТ ХУВЬСЛЫГ ӨВ ЗАЛГАМЖИЛСАН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Ланд Круйзер автомашины түүх 1951 оны анхны үеийн загвар болох Toyota Jeep BJ-тэй хамт эхэлсэн. Тэр цагаас хойш Ланд Круйзерийн хөгжил найдвартай, бат бөх, жолоодоход таатай хэв шинжээ хадгалан тасралтгүй хөгжиж ирсэн юм. Бүх замын хаан болсон Ланд Круйзер хэрэглэгчдийг хүссэн газартаа саадгүй, аюулгүй хүргэдгээрээ алдаршин түүхийн хугацаанд улам хүчирхэгжсээр байна.
ТУУЛАХ ЗАМАА ТА СОНГО
Засмал зам болон бартаат замын алинд ч та хүссэнээрээ урагшилж чадна. Бартаат замын хаан өөрийн түүхэн дэх хамгийн шилдэг гүйцэтгэлийг танд замын ямар ч нөхцөлд бүрэн үзүүлнэ.
ИЛҮҮ ХҮЧИТГЭСЭН Ч УЛАМ ХӨНГӨН ЖИНТЭЙ БОЛСОН ИХ БИЕ
Тохиромжтой байрлуулсан суналтын өндөр шинж чанартай ган хүрээнд хөнгөн цагаан их биеийн хавтан суурилуулж бартаат замын жолоодлогын тогтвортой байдал, бат бөх байдлыг сайжруулж, жинг багасгахын зэрэгцээ хатуу байдлыг нэмэгдүүлж, ямар ч зам дээр тогтвортой жолоодлого, жолоодох үеийн бүрэн тав тухыг олгоно.