Дэлхий нийтийг хамарсан Коронавирусын тахалтай холбоотой бүх зүйл тодорхой бус байгаа энэ цаг үед Австрали улсын автомашины салбарын мэргэжилтнүүд (caradvice.com) доорх зөвлөгөөг хүргэж байна.
- Амралтын өдрөөр жолоо барьж аялалд гарч болох уу?
Ажилдаа явах, хоол хүнс цуглуулах, эм худалдаж авах гэх мэт зайлшгүй шаардлагатай зүйл л биш бол гадуур гарч болохгүй.
- Автомашиндаа хүн тээвэрлэж болох уу?
Вирус дамжихаас урьдчилан сэргийлэхийн тулд төр засгаас өгч буй албан ёсны зөвлөгөө бол бусад хүмүүсээс 1.5 метрийн зайнаас илүү ойртохыг хориглож байгаа. Тийм учраас таны автомашин хангалттай том зайтай биш л бол гадны хүнийг автомашиндаа суулгахгүй байх хэрэгтэй. Мэдээж гэр бүлийн гишүүн тань биш л бол. Хэрэв та хэн нэгнийг автомашиндаа суулгах зайлшгүй шаардлага гарвал ижил гадаргуу дээр зэрэг хүрэлцэх, гар барихаас зайлсхийх хэрэгтэй. Мөн маскаа зүүсэн байх шаардлагатай. Дараа нь автомашинаа заавал ариутгахыг зөвлөж байна.
- Автомашинаа хэрхэн ариутгах вэ?
Австрали улсын мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар машинд суухаасаа өмнө хаалганы бариулыг спиртээр ариутгах эсвэл ариутгалын салфеткаар арчиж байх, мөн нь дотор талын хаалганы бариул, жолооны хүрд, речак зэрэг тогтмол гар хүрдэг зүйлсийг ариутган халдваргүйжүүлэх шаардлагатай юм.
- Энэ цаг үед автомашиндаа засвар үйлчилгээ хийлгэж болох уу?
Болно. Одоогийн байдлаар ихэнх засвар үйлчилгээний төвүүд хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ та аль болох цэвэрхэн, хариуцлагатай газрыг сонгон үйлчлүүлээрэй. Үйлчлүүлэхдээ бээлий өмсөх, маск зүүхээ мартуузай. Мөн бээлийтэй гараа нүүрэндээ хүргэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
- Автомашин худалдаж авч болох уу?
Болно. Одоогийн байдлаар автомашины дилерүүд хэвийн ажиллаж байгаа. Бусад байгууллагуудын адил төр засгаас дилерүүдэд мөрдөх дүрэм зааварчилгааг өгсөөр байгаа. Мөн тухайн дилер худалдан авалтын процессийг алсын зайнаас хийх гэх мэт эрсдэл багатай аргаар хийж буй эсэхийг та лавлаад үзээрэй.
Хэрэв таны автомашины тэнхлэг тохиргоо алдагдсан бол та Toyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд хандаарай.
Ажлын цаг: Даваа-Баасан, 09:00-18:00
Хаяг: Тээврийн Цагдаагийн Газрын баруун талд Toyota засвар үйлчилгээний төв
Утас: 7577-0000