Тэнхлэг тохиргоо гэдэг нь автомашины нэг тэнхлэгт байрлах 2 дугуйн параллель нь байх ёстой зөвшөөрөгдсөн хэмжээнд тааруулан тохируулахыг хэлнэ.
Тэнхлэг тохиргоо алдагдах шалтгаанууд:
- Автомашины тулгуур эд ангиуд солиулсан
- Жигд бус хээтэй өөр өөр төрлийн дугуйнууд суурилуулсан
- Нэмэлт тоноглол угсруулсан буюу өндөрлөгөө хийлгэсэн
- Өндөр амортизатор тавьсан
- Ашиглалтын нөхцөлөөс шалтгаалан хэв гажилтад орсон
- Дугуйн хийн даралт багассан
Тэнхлэг тохиргоо алдагдсан бол дараах шинж тэмдгүүд илэрнэ:
- Дугуйн хээ жигд бус элэгдэх
- Жолоо барих үед жолооны хүрд булааж эргэх хөдөлгөөн хийх үйлдлийн үед дугуйгаа түрж эргэх болон чихарч дуугарах
- Шатахуун зарцуулалт нэмэгдэнэ
- Тэгш буюу холын зам, тууш замд автомашин алсуур даялах зэрэг зүйлүүд ажиглагдана.
Тэнхлэг тохиргоог хийлгэхэд анхаарах зүйлс:
- Явах эд ангийн оношилгоонд орсон байх
- Тухайн автомашины хөтлөх болон хөтлөгдөх дугуйнууд ижил размертай, ижилхэн хээтэй, үйлдвэрлэгч болон загвар адилхан байх шаардлагатай
- 4 дугуйн хийн даралт ижил буюу тэнцүү байх
- Рулийн жолооны механизмын эд ангиуд болох тяг, шарнер хөдөлгөөн орж савлагаа үүсээгүй байх
Хэрэв таны автомашины тэнхлэг тохиргоо алдагдсан бол та Toyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд хандаарай.
Ажлын цаг: Даваа-Баасан, 09:00-18:00
Хаяг: Тээврийн Цагдаагийн Газрын баруун талд Toyota засвар үйлчилгээний төв
Утас: 7577-0000