Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
Тэнхлэг тохиргоо гэдэг нь автомашины нэг тэнхлэгт байрлах 2 дугуйн параллель нь байх ёстой зөвшөөрөгдсөн хэмжээнд тааруулан тохируулахыг хэлнэ.
Тэнхлэг тохиргоо алдагдах шалтгаанууд:
Автомашины тулгуур эд ангиуд солиулсан
Жигд бус хээтэй өөр өөр төрлийн дугуйнууд суурилуулсан
Нэмэлт тоноглол угсруулсан буюу өндөрлөгөө хийлгэсэн
Өндөр амортизатор тавьсан
Ашиглалтын нөхцөлөөс шалтгаалан хэв гажилтад орсон
Дугуйн хийн даралт багассан
Тэнхлэг тохиргоо алдагдсан бол дараах шинж тэмдгүүд илэрнэ:
Дугуйн хээ жигд бус элэгдэх
Жолоо барих үед жолооны хүрд булааж эргэх хөдөлгөөн хийх үйлдлийн үед дугуйгаа түрж эргэх болон чихарч дуугарах
Шатахуун зарцуулалт нэмэгдэнэ
Тэгш буюу холын зам, тууш замд автомашин алсуур даялах зэрэг зүйлүүд ажиглагдана.
Тэнхлэг тохиргоог хийлгэхэд анхаарах зүйлс:
Явах эд ангийн оношилгоонд орсон байх
Тухайн автомашины хөтлөх болон хөтлөгдөх дугуйнууд ижил размертай, ижилхэн хээтэй, үйлдвэрлэгч болон загвар адилхан байх шаардлагатай
4 дугуйн хийн даралт ижил буюу тэнцүү байх
Рулийн жолооны механизмын эд ангиуд болох тяг, шарнер хөдөлгөөн орж савлагаа үүсээгүй байх
Хэрэв таны автомашины тэнхлэг тохиргоо алдагдсан бол та Toyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд хандаарай.
Ажлын цаг: Даваа-Баасан, 09:00-18:00
Хаяг: Тээврийн Цагдаагийн Газрын баруун талд Toyota засвар үйлчилгээний төв
Утас: 7577-0000