Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

LC PRADO

Илүү хүчирхэг V6 хөдөлгүүр, сүүлийн үеийн технологид суурилсан тоноглолуудтай шинэчлэгдсэн LC Prado 150 нь бартаат зам туулах чадвар, аюулгүй байдал нь нэмэгдлээ.

ИЛҮҮ ХҮЧТЭЙ

4.0 литрийн багтаамжтай, 271 морины хүчтэй V6 бензин хөдөлгүүр нь бартаат замын туулах чадварыг нэмэгдүүлсэн бөгөөд 381NM мушгих хүч нь замын аль ч нөхцөлд хангалттай хүчийг танд мэдрүүлнэ.

ШИНЭЧЛЭГДСЭН ЗАГВАР

Шинэчлэгдсэн LC PRADO 150 V6 загвар нь • модон оруулга бүхий арьсан, автомат өргөгчтэй жолооны хүрд • хурд баригч • 360 градусын панорaма камер • олон цэстэй мэдээллийн дэлгэц • 18 инчийн хайлшин обуд • KDSS тэнцвэржүүлэлтийн систем • Multi-Terrain Select • Crawl Control зэрэг бартаат замын туулах чадварыг нэмэгдүүлсэн функцтэй боллоо.

БАРТААТ ЗАМЫН ДОМОГ

LC Prado 150 нь хэд хэдэн горимд ажиллах тохируулгатай Multi-Terrain Select систем нь бүхий л төрлийн замд дасан зохицох боломжийг олгоно.

БАТАЛГААТ ХУГАЦАА

3 ЖИЛИЙН ХУГАЦАА эсвэл 100,000 КМ ГҮЙЛТ