Албан ёсны дилерээс худалдан авсан дугаартай автомашины ашиглалтын нөхцөл байдлыг сайжруулан дахин борлуулах үйлчилгээ юм.
.png)
Toyota-Q гэдэг нь Toyota брэндийн албан ёсны дилерүүд болох “Таван Богд”, “Мөнххада”, “Топ Моторс” компаниудаас борлуулагдсан 7 жил, 100,000 км доторх насжилттай автомашинуудыг Тоёотагийн мэргэжлийн баг бүрэн үзлэг, оношилгоо, үнэлгээ хийж, шаардлагатай засвар үйлчилгээнд хамруулан "Чанарын гэрчилгээ"-гээр баталгаажуулан, Баталгаат хугацаатайгаар дахин борлуулж буй үйлчилгээ юм.
Тоёота Мотор Корпорац нь үйлчлүүлэгч бүрд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг хамгийн өндөрт байлгахыг зорьдог бөгөөд Toyota-Q үйлчилгээ нь насан туршийн харилцааг бий болгож чадах чухал үйлчилгээнүүдийн нэг юм.
Та албан ёсны дилерт оношилгоонд хамруулж баталгаат засвар үйлчилгээ хийлгэн, стандартын дагуу бүрэн цэвэрлэсэн автомашиныг Toyota-Q үйлчилгээгээр дамжуулан:
Үйлчилгээний давуу талууд:
| Баталгаат хугацаа |
Үйлдвэрийн баталгаат хугацаа дуусаагүй тохиолдолд:
Баталгаат засвар үйлчилгээнд хамаарахгүй зүйлс:
| Цэгэн оношилгоо |
Тоёота Мотор Корпорацын албан ёсны дилерүүдийн бэлтгэгдсэн мэргэжлийн механик, инженерүүд сигнал, их гэрэл, дугуйны хээнээс эхлэн явах эд анги, хөдөлгүүр, хурдны хайрцаг хүртэл бүх эд ангийг оношилж, чанарыг баталгаажуулна.
| Чанарын гэрчилгээ |
Засварын механик инженерүүдийн эвдрэл гэмтлийг Toyota-Q бүтэн оношилгоогоор тодорхойлохоос гадна Тоёотагийн Мэргэшсэн үнэлгээчин 255 цэгийн үзлэг үнэлгээ хийж элэгдлийг үнэлэн Чанарын гэрчилгээгээр баталгаажуулдаг.
Нэмэлт мэдээлэл авах
![]() |
Тоёота Таван Богд Тоёота чанарын гэрчилгээтэй автомашин хариуцсан менежер: Утас: 9910-9427, 7577-4444 |
![]() |
Тоёота Мөнххада Тоёота чанарын гэрчилгээтэй автомашин хариуцсан менежер: Утас: 9590-0022, 9560-0022, 7595-3333 |
![]() |
Тоёота Топ Моторс Тоёота чанарын гэрчилгээтэй автомашин хариуцсан менежер: Утас: 8888-9056, 7777-8090 |